JDU.mn Health and Safety Solutions  ХХК - Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх

Health and Safety Solutions ХХК - Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх

Бид ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагыг дагуу 2017 оноос хойш мэргэжлийн түвшинд хийж байна.

Хууль эрх зүйн шаардлага:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль:
    • 28.1.5 зүйл: ажил олгогч “ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх үүрэгтэй”
    • 31.1 зүйл: “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага батлагдсан журмын дагуу хийнэ”.

Манай компани нь 2018 онд үүсгэн байгуулсан хөдөлмөрийн эрүүл ахуйн Эйч аналтик лабораторио түшиглэн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийдэг. Эйч аналитик лаборатори нь Стандарт хэмжил зүйн газраас ISO/IEC 17025:2017 стандартаар итгэмжлэгдсэн.

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийх дэс дараалал:

  1. Үнийн санал боловсруулах үе шат: Хэрэглэгч хүсэлтийн дагуу үнэлгээнд хамрагдах ажлын байрнуудад хийх хэмжилт шинжилгээнийн төрөл, тоонд суурилан үйлчилгээ үзүүлэх үнийн санал боловсруулна.
  2. Гэрээний үе шат: Гэрээ байгуулж, хэмжилт шинжилгээний төлөвлөгөөг боловсруулна.
  3. Хэмжилт шинжилгээний үе шат: Дээрх төлөвлөгөөний дагуу хэмжилт шинжилгээг ажлын байрнуудад хийнэ.
  4. Тайлангийн үе шат: Хэмжилт шинжилгээний үр дүнд боловсруулалт хийж, холбогдох стандарттай харьцуулан үнэлж, хөдөлмөрийн нөхцөлийн ангиллыг хийж, үнэлгээний тайланг бичнэ.
  5. Тайланг хүлээлгэн өгөх үе шат: Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайланг хэрэглэгчид танилцуулан хүлээлгэн өгч, хөдөлмөрийн эрүүл ахуйн талаарх зөвлөмжийг өгнө.